Нийслэл хотын агаарын хэт бохирдлын улмаас хүүхэд багачуудын биеийн эсэргүүцэл суларч, төрөл бүрийн өвчин үүсгэгдэж байгааг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас судалжээ. Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол 2 дахин хурдан амьсгалдаг учраас амьсгалын замын хүнд өвчин тусах магадлалыг улам өндөр болгодог байна.
Дан ганц манай улс ч биш олон улсын байгууллагууд агаарын бохирдол ямар их хор хөнөөлтэй вэ гэдгийг тогтоосоор байна. тухайлбал агаарын бохирдолд байх хар тугалга нь хавдар үүсгэх гол шалтгаан болж байна. нярайн хатгалгаа, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлсээр байна. Гэвч бид ямар хортойг нь мэдсэн хэрнээ ярьсаар л байдаг, ямар нэг дорвитой ажил хийхгүй өнөөдрийг хүрсэн хамгийн том асуудал юм. Манай улсад 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн 2 дах тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа болжээ. энэ нь нялхсын эндэгдлийн 15 хувь гэсэн үг. Хатгаа үүсэх шалтгаан нь агаарын бохирдол. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарч байгаа утаа юм. тэр утаа нь уушигны гүнд нэвтрэн орж чаддаг 2,5 микроноос бага хэмжээтэй тоосонцор юм байна. үнэндээ эдийн засгийн хүндрэлтэй үед гэр хорооллын айл өрхүүд дулаан өвөлжье гэж бодохоос биш агаарын бохирдол нэмэгдлээ гэж бодохгүй. Тиймээс айл өрхүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, цахилгаанаар дулаанаа авдаг боломжийг олгох хэрэгтэй . ганц баянзүрх дүүргийн эмнэлэгт гэхэд л уушигны хатгалгаагаар 18 хүүхэд эндсэн байна. энэ нь өмнөх жилээсээ 6 дахин өссөн үзүүлэлт юм. агаарын бохирдлын хор нь багассан гэдэг үг худлаа болохыг энэ тоо харуулж байна. хүүхдийн дархлааг дэмжихийн тулд юун түрүүнд хоол тэжээлд нь анхаарал хандуулах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. ялангуяа хүүхдийг дөнгөж төрөөд дор хаяж 6 сар хүртэл нь хөхөөр хооллох, 24 сар хүртэл нь нэмэлт хоол өгөхдөө шим тэжээл сайтай, витаминлаг хүнс өгөх хэрэгтэй. ингэснээр хүүхдийн дархлал сайжирч, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.