Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  Төр булаана, үгүй гэдгээ өнөөдөр шийднэ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Төр булаана, үгүй гэдгээ өнөөдөр шийднэ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын Ростех ХХК-аас Монгол улсын хувийн хэвшил болох Монголын зэс” ХХК худалдан авсан асуудлыг шалгах хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлтийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг санал дүгнэлт уншсны дараа АН-ын бүлэг завсарлага аваад байсан билээ. Харин өнөөдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж нэгдсэн чуулганаар оруулах санал дүгнэлтээ байнгын хороогоор ярилцах юм.

 Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт. гарна гэжээ.

Өнгөрсөн 7 хоногт уг мэдээлэл гарсны дараагаар хэд хэдэн хүн байр сууриа илэрхийлээд байгаа. Ажлын хэсгийг ахалсан Ш.Раднаасэд гишүүний хувьд Эрдэнэтийг төрд  буцаан авах нь зүйтэй гэж үзсэн.

Ш.Раднаасэд гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлт. 

Ш.Раднаасэд гишүүнтэй санал нэг байгаа хүн бол Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын гишүүд. Харин ажлын хэсэгт багтсан ч уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй гишүүн бол Б.Дэлгэрсайхан.

Мөн Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Эрдэнэтийн 49 хувийг Төр булаан авахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байгаа. 

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах эсэх дээр бөөрөнхий хариулалт өгсөн. гэхдээ түүнд авах сонирхол байгаа гэдэг нь ярианаас нь зурвас үзэгдээд өнгөрсөн.

Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр худалдан авахаар болуул 500 орчим сая ам долларыг хувийн хэвшилд шууд төлнө. Үүнээс гадна Ростех компани буцаан авах магадлалтай гэж үзэж байлаа.