Нэг настай хүүхэд амиа алдсан хэргийг шалгаж байна

Нэг настай хүүхэд амиа алдсан хэргийг шалгаж байна

Аравдугаар сарын 29-ний өдөр нэг настай эмэгтэй хүүхэд амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, тухайн өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 1 настай эмэгтэй хүүхэд амиа алдсан талаар дуудлага 07 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иржээ.

Хэргийн талаар нэг настай хүүхдийн эцэг эх архидан согтуурсны улмаас хүүхэд гэрийнхээ ойролцоо осгосон гэх мэдээлэл гараад буй. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.