УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эсэхийг өнөөдөр дэнслэнэ

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эсэхийг өнөөдөр дэнслэнэ

Улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох систем манайд байхгүй. Үүнийг засахын тулд Монгол улсын ерөнхийлөгч сонгогдсон болон томилогдсон Улс төрийн албан тушаалтантай хариуцлага тооцох системийг бий болгохоор хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа билээ. Уг хуулийн төслийн өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 65 суудалтай МАН улс төрийн зориг гаргаж энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна.

Дөрвөн жилийн давтавжтай сонгуулийн үр дүнд сонгогдож, томилогддог албан тушаалтнууд алдаа гаргасан ч дахиад л албан тушаалд томилогддог. УИХ-ын гишүүд нь оффшор бүсэд данстай, авлига авсан, төрийн албыг төрлийн алба болгосон, улсын мөэнө хувьдаа завшсан гээд улстөрчдөд хариуцлага тооцох урт жагсаалт гарна. Гэвч энэ бүгдийг улстөр, гүтгэлэг гэх үгээр далдлаад өнгөрдөн байдал үгүй болох. Ялангуяа улстөрийн албан тушаалтан ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогвол улстөрд болон төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхийг нь хоёр эсвэл дөрвөн жилээр хязгаарлах нь. Хэрэв энэ хууль үйлчлээд улстөрд орж ирэх хугацааг нь хязгаарлавал дараа дараагийн төрийн өндөр албан тушаалтнуудад маш том сануулга болох учиртай. Хариуцлага тооцож байж, хариуцлагатай ажиллаж байж төрийн хүн болно. Мөн энэ хуульд сахилгын хариуцлага тооцохоор бол тухайн албан тушаалтанд зөвхөн өөрт нь мэдэгдэх эсвэл олон нийтэд ил тод зарлах тусгажээ. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээлгэж буйгаа олон нийтэд нээлттэй мэдэгдэнэ гэсэн үг.

Огцруулах үндэслэлүүд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ. Ерөнхийлөгч өргөн тангарагаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцруулж болох юм байна.
  • УИХ-ын ын дарга, дэд даргыг Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд огцруулна.
  • УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн, тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд УИХ-аас эргүүлэн татаж болно. Мөн тойргоос сонгогдсон гишүүдийг тойргийнх нь сонгогчдын 15 хувиас тоошгүй нь эргүүлэн татах хүсэлт гаргасан, түүнд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Ингэхдээ сонгуулийн эхний жил болон сүүлийн жил эргүүлэн татах хүсэлт гаргахгүй.
  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулиийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол огцруулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль зөрчсөн, тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа зөрчсөн эсвэл алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж УИХ-ын наймаас доошгүй гишүүн үзсэн бол огцруулна.
  • Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулна. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол Ерөнхий сайд огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ.