Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар гэнэт хуралдаан зарлав. Хэлэлцэх асуудал нь тодорхой бус байсан Засгийн газрын хуралдааны дараа Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлсэнээс өөр тайлбар байхгүй байсан билээ. Харин хэдхэн минутын өмнө Засгийн газрын хуралдаан дууссан бөгөөд хоёр боомтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрт хүрсэн байна. Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
Я.Содбаатар: Цагаан нуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрлээ. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан.
Т.Мөнхсайхан, Хил залгаа ОХУ-д халдварын тоо улам нэмэгдсээр байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг. 64 жолоочоос хоёр хүнд коронавирусийн халдвар илэрсэн учир хилийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа.
Я.Содбаатар: Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн нөөцийн асуудал хөндөгдөх болно.Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөцтэй байна. Алтанбулаг, Замын-Үүд, Шивээхүрэнгийн боомтод хөл хорионы бүс тогтоож,жолооч нарыг нааш нь оруулахгүй байх чиглэлээр ажиллаж байна. Цаашид бусад боомтыг түр хаах, хязгаарлах асуудал ч яригдах магадлалтай.