Т.МӨНХСАЙХАН: Коронавирус дотоодод алдсан тохиолдол байхгүй

Т.МӨНХСАЙХАН: Коронавирус дотоодод алдсан тохиолдол байхгүй

Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ ээлжит бусаар хуралдаж, ЦАГААН-НУУР боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоос  коронавирус илэрч, манай улс дотооддоо “covid 19” алдсан уу гэх мэдээллийн хариултыг өглөө. 

Шадар сайд Я.Содбаатар: Монгол-ОХУ хоорондын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Манай улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байгаа талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Коронавирусийн халдвар дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байна. ОХУ-ын иргэн, ачаа тээврийн хоёр жолоочид коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу нь шөнө гарсан ч бид дахин шинжилгээ хийж, баталгаажуулах шаардлагатай байсан нь өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа болсон мэдээллийг өглөө.