Монгол улсын үндсэн хуулиар хууль санаачлах эрх 3 хүнд бий. Нэгд: УИХ-ын гишүүн. Хоёрт: Засгийн газар, Гуравт: Монгол Улсын Ерөнхийлөгч.
Монгол улсын Ерөнхийлөгч хууль санаачлан батлуулж байгаа нь төрийн үйл явцыг сааруулж саамууруулж байна гэж зарим гишүүд үзэх боллоо. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн санал ярьж эхлэв. Ерөнхийлөгч хууль санаачлахаараа төрийг самардаг. Төрийн хүчгүйдэх нэг шалтгаан нь энэ гэж харж байгаа бололтой.
Одоогоор УИХ дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг томоохон хууль хэлэлцэх эсэхээ шийдүүлэх гэж байна. Энэ бол Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай юм. Тухайлбал УИХ-ын гишүүнийг сонгосон тойргийнх нь иргэдийн санал дээр тулгуурлан эргүүлэн татах боломжтой болно. мөн Ерөнхий сайд нь гишүүдэд хариуцлага тооцдог. Ерөнхийлөгчтэй УИХ хариуцлага тооцох тогтолцоог бий болгох юм.