Ц.Цогзолмаа гишүүн бусдын кнопыг дарж санал хураалтанд оролцов

Ц.Цогзолмаа гишүүн бусдын кнопыг дарж санал хураалтанд оролцов

УИХ-ын өнгөрсөн 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Эдгээр хуулийг хэлэлцэн батлах үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 20 орчим гишүүн байсан. гэвч санал хураалтанд 51 гишүүн оролцсон гэж УИХ-ын дарга индэр дээрээс уншиж байв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү утсаараа бичлэг хийж ам ажил хоёр нь хэрхэн зөрж байгааг баталгаажуулжээ. Уг бичлэг дээр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хүний кноп дараагүй гэж мэлзэж байгаа баруун гар талынхаа кнопыг дараад л сууж байгаа нь тод харагдана.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэд хоног хуралдаан даргалсан. Тэгэхэдээ энэ гишүүдийн ирцний асуудлыг маш их хөндөж байсан билээ. Гэтэл өнөөх хэдэн хатуу чихтэй төрийн түшээд нь тав хонохгүй ирцээ мартаж хурал тасалсан хэвээрээ л байна. УИХ-ын 76 гишүүний 40 нь шинэ. Тэд уг нь хуралдаа хамгийн идвэхтэй суух ёстой баймаар. Гэтэл 41 хоног гадаадаар аяласан тухайгаа л ам уралдан ярихаас өөр ид шид тэдэнд алга бололтой.