Д. Пүрэвдэмбэрэл: Гурван ихэр охинтой болоод дүүлэн нисэж байгаа юм шиг л байна

Д. Пүрэвдэмбэрэл: Гурван ихэр охинтой болоод дүүлэн нисэж байгаа юм шиг л байна

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл гурван ихэр охинтой болжээ. Д.Пүрэвдэмбэрэлийнх гал голомтоо бадраагаад гурван жил болж байгаа бөгөөд эхнэр нь анхны төрөлтөөрөө гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бүл нэмсэн алба хаагчийнхаа баярт мөчийг хуваалцан видео сурвалжилга бэлтгэснийг хүргэе.

Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт ихэр хүүхэд 18,228 байжээ. Үүнээс 310 нь гурван ихэр хүүхэд байсан аж.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 2,010 ихэр мэндэлсний 41 нь гурван ихэр гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байв.

ВИДЕО: