Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ

Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр “COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна. Шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй.

“COVID-19-ийн үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь шинэ жил тэмдэглэхгүй байх. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавигдана. Эрсдлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна” гэв.