Сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

Сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн

“12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

 

COVID-19-ИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН

COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа” гэлээ.