Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авжээ

Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авжээ

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан тохиолдол байгаа. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гэртээ тусгаарлагдаж байгаа. Түүнчлэн ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан. Түүнээс ямар нэгэн коронавирусийн халдвар байгаагүй” гэв.

Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар өвчин илэрсэн тохиолдол байхгүй байгаа. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн гэж мэдээлэл өглөө.