Хайрын дуунууд эгшиглэх “Арга Билэг” хамтарсан тоглолт болно

Хайрын дуунууд эгшиглэх “Арга Билэг” хамтарсан тоглолт болно

Амраа Солонгоо, Оюунбат Бадралмаахэмээх нэр нэг, нэг хүн шиг болтлоо хэлэгдэж танигдаж,  дуулсан дуу болгон нь аманд аялагддаг, танигддаг болсоор удаж байна.

 

 “Хосоороо”, “Хоёулаа”, “Зүрхний наран” гэх мэт олон сайхан хайрын, ханийн дууг нь нэрлэвэл Б.Оюунбат,  Р.Бадралмаа,  “Хос уянга”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай гээд  ярихаар ятгатай хуучны гоё хайрын дуунуудыг амилуулдаг  Д.Амарсайхан, Ж.Солонгоо гэсэн хос дуучид таны нүдэнд эрхгүй харагдах байх.

Хайр дурлал, гэр бүл, амьдралын утга учир,үнэ цэнийг дуугаар илэрхийлдэг дөрвөн уран бүтээлч хэдхэн хоногийн дараа  UB PALACE-ийн  их танхимд хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

2020-11-11 буюу “найзуудын өдөр”, хайртуудын өдөр болох тоглолтоо тэд “ Арга Билэг”  хэмээн нэрлэсэн нь  өнөөдрийг хүртэл дуулж ирсэн  амьдралын утга учир, аав ээжийн сургааль, хосуудын хайр, гэр бүлийн аз жаргал, үр хүүхдийн инээд хөөр дээр л амьдрал, төр улс маань оршин тогтнодгыг илэрхийлснээрээ онцлог гэнэ.  Гурван цаг орчим үргэлжлэх тус тоглолт хайр сэтгэлээр холбогдож  амьдрал бий болгохоос эхлээд насны эцэст мөнх бусыг үзэн жаргах хүртэл жүжигчилсэн музикл хэлбэрээр найруулга нь хийгдэж, олон уран бүтээлчид хамтран ажиллаж хамгийн сайхан дуунуудыг амьдруулах гэж байгаагаараа онцлог болох юм. 

Нэгэн үдэш дуунд жаргаж, арга билэгийн хорвоог аргадан уярч, хамгийн хайртай, дотно хүмүүстээ бэлэг барихыг хүсвэл энэхүү сайхан тоглолтыг  зориорой.  Хайрын дуунууд эгшиглэх “Арга Билэг” хамтарсан тоглолт 11-нд тоглогдоно.Нэгэн үдэш дуунд жаргаж, арга билэгийн хорвоог аргадан уярч, хамгийн хайртай, дотно хүмүүстээ бэлэг барихыг хүсвэл энэхүү сайхан тоглолтыг  зориорой.