Өнөөдөр сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр
Өнөөдөр буюу 2020 оны арвнаннэгдүгээр сарын 05-нд “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” тохиож байна.
2019 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар энэ өдрийг олон улсын өдөр болгон зарласан.
Энэхүү өдөртэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран ерөнхий боловсролын 2-р сургууль, 31-р сургууль, Монгени цогцолбор сургуулиудын дунд ангийн сурагчдын дунд Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлыг өнөөдөр 13:00 цагт 31-р сургууль дээр, 14:30 цагт Монгени цогцолбор сургуульд, 15:30 цагт 2-р сургууль дээр зохион байгуулах аж.