Олны танил жүжигчний 21 настай хүү 12 давхраас унаж амиа алджээ

Олны танил жүжигчний 21 настай хүү 12 давхраас унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших  “Рояал Кэстл” хотхоны 103-р байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алджээ.  Хэргийн газарт цагдаа нар үзлэг шалгалт хийх үедээ хар тамхи мансууруулах төрлийн бодисны уут, гаанс олдсон нь анхаарал татаж байгаа тухай мэдээллийг өгч байна. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарлалаа.  Талийгаачийн хувьд хэргийн газар ганцаараа бус найзуудтайгаа байсан гэнэ. Тэднээс хэргийн талаарх байцаалт мэдүүлгийг авч байна.  Хэрэгт холбогдуулан нийт 12 хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа тухай мэдээлэл байна.

Сүүлийн үед олны танил эрхэмүүдийн хүүхэд, залуус хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдах. Эсвэл хар тамхи хэрэглэж байгаад зам тээврийн осол гаргах гэх мэтээр цагдаагийнхантай учрах болсон тухай мэдээлэл гарах болсон. Өчигдөр шүүхээс гаргасан мэдээллээр хар тамхитай холбоотой гэмт хэргийн шийдвэрлэлт өссөн үзүүлэлттэй гарчээ.