Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний удирдлагын баг хэрхэн төрийн мөнгөөр туйлж буйг энэ өдрүүдэд шилэн Цогоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргаж байгаа билээ.
Тус үйлдвэрийн удирдлагууд 205 сая төгрөгөөр архи согтууруулах ундаа худалдан авах тендер зарлаж байсан гэнэ. 2020 оны 10 дугаар сарын 16 өдөр уг тендэр зарлагдсан бөгөөд ийм их архиар хэнийг дайлж, хэнд үйлчилж, хэрхэн суудлаа хамгаалах гэж байгаа бол гэх хардлага бий болжээ.