ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ИЛТГЭЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ИЛТГЭЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) -ын гишүүн болсноор худалдааны бодлогоо 7 жил тутам тус байгууллагаар хянуулах үүрэг хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын худалдааны бодлогыг ДХБ-аас 2005, 2014 онд тус тус хянан хэлэлцсэн бөгөөд 2021 оны 2 дугаар сард манай 3 дахь тайланг хянана.

ДХБ Монгол Улсын худалдааны бодлогыг 2021 онд хянахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар худалдааны бодлогын тайлан, ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ) мөн энэ асуудлаар илтгэл боловсруулдаг.

ДХБ-ын НБДГ-аас бэлтгэж буй Монгол Улсын худалдааны бодлогын илтгэлийн төслийг хэлэлцэх цахим хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдөр ГХЯ-нд  зохион байгуулж, экспорт, импортын бараанд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, лиценз, банк, санхүүгийн үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам, тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, харилцаа холбооны салбарын асуудлаар мэдээлэл солилцож байна.

Худалдааны бодлогоо хянуулах нь ДХБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тус байгууллагын гишүүн, худалдааны түнш улсуудад танилцуулах, ДХБ-ын дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.