Яаж би Улс төрч нар шиг хэрэг хийсэн ч шагнал авч сурах вэ?

Яаж би Улс төрч нар шиг хэрэг хийсэн ч шагнал авч сурах вэ?

Фэйсбүүк хуудсаар Сэтгүүлч Б.Отгоны цувралаар гаргаж байгаа Яаж би гэсэн бичлэг олны талархлыг хүлээгээд байгаа билээ. Энэхүү бичлэгийг 4 цувралыг уншигч танд хүргэж байна.

Яаж би-2

Яаж би
Ц.Элбэгдорж шиг “найруулсан хор”-оо ус болтол уран яруу донгодож, тэндээс хуурай гарах вэ?
Яаж би
Н. Энхбаяр шиг хаан байхад нь “долоож” явсан нөхдөөрөө харцын эгнээнд ортлоо өшиглүүлж, өс хонзондоо өөрийгөө элтэлж өтлөх вэ?
Яаж би
С.Баяр шиг Оюу толгойд “хар толгой”-гоо “худалдаж”, авсан мөнгөөрөө Америкт 7 хаусанд тэнэж амьдрах вэ?
Яаж би
Н. Алтанхуяг шиг алдарт хүргэний “ханш”-ийг 17 тэрбумаар тогтоох вэ?
Яаж би
С. Баярцогт шиг сая доллараа “оффшор”-т мартаж, санаандгүй түүнээ олон улсын сэтгүүлчдээр олуулах вэ ?
Яаж би
Сү.Батболд шиг “Бороо гоулд”-ын 50 тн алтыг гадныхантай “хуйвалдаж”, ганцаараа хувь хүртэх вэ?
Яаж би
Ч. Сайханбилэг шиг Монгол ордын хувь заяаг Дубайд шийдэж, хүртэх ашгийг нь 20 жилээр хойшлуулах вэ?
Яаж би
Х. Баттулга шиг Төмөр зам, Тусгаар тогтнолоор “тархи угааж”, ар хударгаар нь асар ихийг амжуулах вэ?
Яаж би
“Фортуна” Н.Батбаяр шиг гадны зээлийг “тэнгэрийн хишиг” хэмээн өхөөрдөж, түрийвчтэйгээ андуурах вэ?
Яаж би
З.Энхболд шиг халаатай албыг хязгааргүй эрхтэй “андуурч” , их дээрээс элгэн хад мөргөн “шонхордох ”вэ?
Яаж би
Дэлхийд гайхагдах баялгаа бусдад зүгээр “бэлэглэчихээд”,өөрсдөө “өр зээл”-д живж амьдрах вэ?
Яаж би
Дээдэс нь цамцандаа багтахаа больтол таргалж, доодос нь хувцсандаа хүрэхээ больтол турах шударга бусыг тэвчиж амьдрах вэ ?
Яаж би
Төр тэнэгүүдийн хоргодох оромж, тэдний угсаа залгамжлагч, цүнх баригчдын цор ганц найдвар болсныг харж суух вэ?
Яаж би
Өөрсдийнхөө буй болгосон бузар булай болгоныг өөр хэн нэгнээс болсон мэт “тохуурхах” дүр эсгэгчдийг дахин сонгох вэ?
Яаж би
“Буруу замаар будаа тээж” яваагаа бүгд мэдэж байгаа мөртлөө дор бүрнээ довоо шарлуулах “муухай” монгол занг тэвчиж амьдрах вэ ?

Яаж би-3
Ардчилсан намын нэр дэвшигчид шиг “Эвийн 5 сум”-ыг ээлж дараалан “хуга үсэртэл” хоорондоо “зодолдох ”вэ?
Яаж би
Ц. Нямдорж шиг” Эрдэнэтийн шахаа”-г бага хэмээн чамлаж, түрээсийн байранд амьдрах вэ?
Яаж би
С. Эрдэнэ шиг “Дүүрэгч ван “-гийн хэргэмээ голж, “Хамаг Монголын хаан” болохоор “Сэрүүн зүүдлэх ” вэ?
Яаж би
Н. Алтанхуяг шиг ах дүүсээ АТГ-ын үүдэнд “оочирлуулчихаад", үе үе өөрөө тайзнаа гарч , халуун “алга ташилт”-аар мялаалгах вэ?
Яаж би
Ц. Элбэгдорж шиг
Бадамлаж чадалгүй бөхөж байгаадаа "барьц алдан" сандарч, “Лхагваа Лхагваа” хэмээн дэлхий дүүртэл "хашгирах" вэ?
Яаж би
О. Баасанхүү шиг Улсын их хурлыг “Ганц хүний театр ” болгон өмчилж, гол дүрд нь ээлж халаагүй тоглох вэ?
Яаж би
Н. Номтойбаяр шиг хувийн компаниа” Хятадуудаар” дүүргэж, ажилгүй Монголчуудад хөдөлмөрийн салбарын бодлого зааж “тохуурхах” вэ?
Яаж би
Ундуй , Сундуй хоёр шиг Утаатай Улаанбаатараа “Аз жаргалтай хот ” хэмээн өхөөрдөж, “нохой гурав харагдтал” найрлах вэ?
Яаж би
Худалдаа Хөгжлийн банк шиг “санхүүгийн луйвар “-ыг санаанд оромгүй урнаар хийж сурах вэ?
Яаж би
Ж.Эрдэнэбат шиг “Гай ч болохгүй, гавьяа ч байгуулахгүй” бодь мөрийн зэрэгт амгалан даяанчлах вэ?
Яаж би
Эмэгтэй гишүүд шиг "бохь зажилж, боов идэхгүй" байх ёс зүйн хичээлд "өдөр тутам" суух вэ?


Яаж би -4
Яаж би
М. Энхболд шиг “Газрын наймаачин” хэргэмээр насаараа “гангарахдаа” ганц үг “ганхийгээгүй” мөртлөө Н. Алтанхуягийн “бүлэглэл” гэсэн ганц үгэнд “бүлтийтэл ” цочих вэ ?
Яаж би
Ц.Нямдоржийн “Шударга эх оронч”-ийн баг “Эрдэнэтийн шахаа”-аар хуу татагдан унахыг харж , өмнөөс нь “яс хавталзах вэ?
Яаж би
Яг түүн шиг өөрийн 24 настай хүүг өрөвдөн “тусалж ”, өрөөлийн 27 настай хүүг үзэн ядаж “өшиглөх” вэ?
Яаж би
АН-ын нэр дэвшигчид шиг үхэхдээ өөдөөсөө “сум” тавьж, тэнсэн сумандаа нэг нэгээрээ оногдон тэрий хадан “ойчих вэ?”
Яаж би
С. Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр шиг хараалын үгээр “32 цагаан лонх” тоолж, үр хойчдоо үлгэрлэн дуурайх “үнэт зүйл”-гүй өвгөд болох вэ?
Яаж би
Залуу гишүүн Д.Гантулга шиг ард түмний “ төлөөлөх эрх”-ийг “аялалын тийз”-тэй андуурч, хагас жилийн дотор 10 гаруй улсыг “дайлаар мордох”вэ?
Яаж би
С. Жавхлан шиг анагаахын салбарын аль мундагуудыг ” эгнүүлж” суулгаад “Өлөн шээсээ уух”-ыг “лүндэгнэх ”вэ?
Яаж би
Н. Амарзаяа шиг “бор халзан хонины нэг” гэдгээ өдий хүртэл ухаарахгүй, “бохь зажилж” суугаад төрийн хууль батлах вэ?
Яаж би
М. Оюунчимэг шиг “харангадаж үхтлээ” сууж, хар нүд цавчихгүй “кнопны хулгайч” нараас “сэрэмжилэх” вэ?
Яаж би
Б. Ундармаа шиг эрүүлдээ “согтуугийн дүр”ийг ийм сайн бүтээж, “бөгс ухагчид”-ыг булт олноор нь “архины шил”-ний эрэлд мордуулах вэ?
Яаж би
Ц. Цогзолмаа шиг “кнопны хулгай”-н үйлдэл дээрээ “баригдаж” , ичсэн нүүрэндээ эргэж хараад “мэлзэх ”вэ?
Яаж би
Б.Наранхүү шиг “хичээлээ тасалж” хээв нэг 4 жилийг үдээд ,дахин сонгогдохдоо төрсөн эгчээрээ бүл нэмж “даам гарах”вэ?
Яаж би
Т.Аюурсайхан шиг шинэ гишүүдийн “сор” болон гялалзаж, шударга ёсны “сүүлчийн “ цучил болон “уугих” вэ?
Яаж би ......
Энэ хүмүүсийг” улс шиг хөгжүүлж”,” хүн шиг амьдруулах”-ыг хүлээж суусаар хөмөрсөн тогоон дотор нэгэн насыг барах вэ?

Яаж би -5
Яаж би
С.Эрдэнэ шиг хамаг бүгдээр “хараан” зүхэвч, “Дүүрэгч Ван” цолоо “Хамаг ардчилалын Хаан ” болтол "ахиулах" вэ?
Яаж би
Ж. Батзандан шиг өвдөг шороодсон ч " эрийн хуйх" зааж , өрсөлдөгч вангийнхаа сүүлчийн ганц "тулах цэг " болон тодрох вэ?
Яаж би
АН-ын нөгөө 3 нэр дэвшигч шиг "Ялсан нэгнээ дэмжинэ" гэсэн амлалтын "шүлс ч хатаагүй " байхад "таг мартах" вэ?
Яаж би
З.Энхболд шиг ийм "жижигхэн" биенд тийм "зэвүүн"
араншинг багтаах вэ?
Яаж би
Ж.Мөнхбат шиг гудамжинд дан дээлэнд “халууцаж” , саарал ордонд “давхар дээлэнд” бээрч өвөлжих вэ?
Яаж би
Б.Чойжилсүрэн шиг Ам долларын ханшийг алсаас “анхааралтай ажигласаар ” байгаад “алгуурхан” буулгаж чадах вэ?
Яаж би
Б.Дэлгэрсайхан шиг задарсан амрагууддаа хэлж зүрхлээгүй “тансаглахаа зогсоо” гэдэг үгийг ядарсан ардууддаа “хаяглах ”вэ?
Яаж би
А.Сүхбат шиг их бага хатадаа “дорнын соёл”-оор хүмүүжүүлж, үр дүнд нь өөрөө “хаан” лугаа залрах вэ?
Яаж би...
Ч. Улаан Д. Тэрбишдагва хоёр шиг МАН, МАХН алийг нь ч “гомдоолгүй ”, “Ялсан намын ” гишүүн болох вэ?

Сэтгүүлч Б. Отгон 2017.01.31