Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомжинд намын бүлгийн байр сууриа нэгтгэдэг билээ.
Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэн байна.
Тухайлбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаар болжээ.
Шилэн дасны хууль нь төсвийн мөнгийг түмэн олон хянахад зориулагдсан. Тэр дундаа төрийн нэр барьж үрэлгэн загнах улс төрчдийг хазаарлах, төрийн албан хаагчдийн хууль бус үйлдлийг зогсоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргийг төрийн нэр барьсан албан тушаалтангууд мөрдөхгүй байна. Харин ч хууль зөрчин, шилэн данс хөтлөхгүй байгааг тус намын бүлгийнхэн хэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаачилж байгаа хуулийн өөрчлөлтөөр хүчин төгөлдөх хуулинд мөрдөж буй төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг 1 сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгохоор тсөлдөө тусгаж өгнө гэв.