Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103-р байрны 13 давхраас 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай Б.Х гэх залуу унаж амиа алджээ гэсэн мэдээллийг хүргэж байсан билээ. Уг олны танил эрхэмийн хүүхэд гэгдэж байгаа амь насаа алдсан залуу нь Эмоци продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан талаар эх сурвалж өгүүллээ. Талийгаачийн хувьд The colors" хамтлагийн гишүүн байжээ. Талийгаачийн цонхоор нь унасан байр нь УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын хүүгийнх байсан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна. Х.Баттулга нь одоо Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Харин зарим эх сурвалж уг гэр нь Төрийн өмчийн хорооны дарга асан Сугарын хүүгийнх гэх мэдээлэл бий. Сугар нь сүүлд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан билээ.
Хэрэг болсон “Рояал Кэстл” хотхон нь Х.Баттулгын эзэмшлийнх гэнэ. Хэрэг болох үед тэнд 12 залуу байжээ. Архи ууж, наргиж цэнгэсэн байдалтай байсан талаар цагдаагийн албан хаагч мэдэгдсэн. Гэхдээ архи уусан гэх боловч үнэн хэрэгтээ мансууруулах бодис хэрэглэсэн ул мөртэй байжээ. Учир нь цуг байсан нэг нь цонхоор унаж амь насаа алдчихсан байхад сандарсан, тоож байгаа хүн байхгүй байсан тухай цагдаагийнхан хоорондоо ярилцсан гэх мэдээлэл байна. Цонхоор унасан 21 настай залууг яагаад хориглоогүй. Амиа хорлох гэж байгааг нь хараагүй эсэхийг тодруулахад тэнд байсан 12 залуу хариулж чадахгүй байсан гэх мэдээлэл байгаа юм. Цагдаагийнхан очиход залуус огт сэтгэлийн хөдөлгөөн үзүүлэхгүй. Нэг найз нь амь насаа алдсан байхад сандарч, айсан дүр төрх огт харуулаагүй гэлээ.11 залуугаас шээсний шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар болжээ. Эхний үзлэгээр мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй дүр зураг илэрсэн байна. Тэнд байсан залуусын дунд амьд хөгжмийн хамтлагийнхан байсан байна. Нэрд гарч яваа тус хамтлаг нь сүүлийн үед болсон амьд хөгжмийн наадмын хэд хэдэн удаагийн шагнал авч байжээ. Талийгаач 21 настай залуу нь СУИС-ийн Радио телевизийн сургуульд суралцаж байсан гэх мэдээлэл байна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Түүний хувьд жүжигчин Б.Баатархүүгийн том хүү байсан гэх мэдээлэл байгаа. Харин тухайн мансуурч байсан гэр нь улс төрч Х.Баттулгын ямар хүүгийнх нь тодорхой биш байна.
Хэрэв дээрх залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.