Иргэн Б.Цогтгэрэл гэгч шударга нэгэн гэнэт л шилэн данс ухаж, шударга дүр эсгэж эхлэв. Түүний хувьд МАН-ын гишүүн, 2012-2016 онд УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, сөрөг хүчний дуут шувуу хийж байсан. Харин 2016 онд МАН ялалт байгуулахад том хэрчим бялуу хүртэж Зам тээвэр хөгжлийн дэд сайд болж байлаа. Харин өнөөдөр тэр буцаж төрийн хазаж эхлэв.
Б.Цогтгэрэл нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн дүр болж ийнхүү шилэн данс ухаж суугаа гэх таамаг яриаг МАН-ынхан хоорондоо хэлэлцэх болжээ. Учир нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа муухай харагдуулах үүрэг даалгавар түүнд иржээ. Тэр үүргээ гүйцэтгэхийн тулд шилэн данс ухаж, намнаж эхэллээ гэх таамаг дэвшүүлэх болсон байна. Үнэн худлыг иргэн Б.Цогтгэрэл хариулна.
Иргэн Б.Цогтгэрэл саяхан NTV телевизийн Улаан бал нэвтрүүлгээр орохдоо хэд хэдэн сэжүүр бүхий үг хэлээд авсан. Намдаа гомдсондоо ингээгүй гэх. Мөн намайг хэсэг хүмүүс Ерөнхийлөгчийн хүн болгочихсон байна лээ гэх мэт хариулалтыг өгөв. Үүний цаана тэр ямартай ч намаасаа үүрэг даалгавар аваагүй. Харин өөр зүгээс үүрэг даалгавар авчихсан уу? Эсвэл үнэнхээр өөрийн итгэл үнэмшлээр ингэж байна уу гэх гаргалгааг хийх хэрэгтэй. Үзэгчид дор бүрнээ дүгнэлтээ хийчихсэн.
Шилэн Цогоо гэх иргэн Б.Цогтгэрэл ямартай ч эхний байгаа Эрдэнэ ТӨҮГ болгов. Түүний уг байгууллагын шилэн дансыг ухаж гаргасан, МАН-ын эрх барьж буй энэ цаг үед төрийн саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн цөлмөж буй зэргийг олон нийт шаагиж, шагшиж, халаглаж харсан. Харин үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий сайд У.Хүрэлсүхэд анхааруулсан анхааруулга болчихлоо гэх улс төрчдийн таамаг яриа гарчээ. Эрдэнэт үйлдвэрийг онилж, шилэн Цогоогоор дамжуулан анхааруулга өгчихсөн байх магадлалтай гэх хардлага явж буй юм билээ.