Хот, орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов

Хот, орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов

Улсын онцгой комиссын 2020 он арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм. Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна. 

УОК-ын шийдвэрийг танилцуулж байна.