21 хоног тусгаарлагдсан тээврийн жолооч болон эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрчээ

21 хоног тусгаарлагдсан тээврийн жолооч болон эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрчээ

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, мөн энэ хугацаанд нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. 

Уг шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 

Тэрбээр “21 хоног тусгаарлагдсан олон улсын автотээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна 

Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.  
Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийнэ” гэв. 

Ачааны машины жолооч болон түүний эхнэрийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.