12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон ганц бие эцэгт гэрээсээ ажиллах боломж бүрдүүлж, цалинг ажилласнаар тооцож олгохыг үүрэг болгов

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон ганц бие эцэгт гэрээсээ ажиллах боломж бүрдүүлж, цалинг ажилласнаар тооцож олгохыг үүрэг болгов

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг үүрэг болгосон байна.

Мөн бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгажээ.