Дуучин Д.Дэмбэрэлнямбууг ах, дүү нарын 11 хүнтэй хамт тусгаарлалаа

Дуучин Д.Дэмбэрэлнямбууг ах, дүү нарын 11 хүнтэй хамт тусгаарлалаа

Алтанбулаг боомтоор орж ирээд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байгаа. Одоогоор тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад буй. Мөн тэдэнтэй ойрын хавьталд орсон 24 хүнээс шинжилгээ авч, явсан замын маршрутыг нь гаргаж, ойрын зайнд байсан хүмүүсийг нь илрүүлэх ажил үргэлжилж байна. Албаныхан коронавирусийн халдвартай иргэний маршрутыг гаргахад тэрбээр тусгаарлалтаас гарснаасаа хоёр хоногийн дараа “Улаанбаатар палас”-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хар нүдэн” тоглолтыг эхнэр, дүүгийнхээ хамт үзсэн байдаг. Тоглолтын дараа эхнэрийнхээ хамт дуучин Д.Дэмбэрэлнямбуу болон түүний ах дүү нартай зургаа татуулжээ.

Энэ талаар тус дуучны ахтай холбогдож тодруулахад “Манай гэрийн 11 хүнийг хяналтад байлгах шаардлагатай гэж үзээд ХӨСҮТ рүү яг одоо авч явж байна. Энд дөрвөн хүүхэд, долоон том хүн байна. Тоглолт үзэхээр Увс аймгийн Тэс сумаас гурван хүүхэд, нэг том хүн л ирсэн. Тэд бүгд нутаг руугаа буцаж чадаагүй байсан бөгөөд бидэнтэй хамт тусгаарлагдахаар явж байна. Халдвар илэрсэн жолоочтой Дэмбэрэлнямбуу зургаа авахуулсан нь үнэн. Бидний биед илэрсэн шинж тэмдэг одоогийн байдлаар байхгүй. Дэмбэрэлнямбуу одоо бидэнтэй хамт явж байна, тусгаарлагдахаар" гэлээ.