Дэнжийн 1000 дээр махны үнэ нөөцийн махнаас хямд байна

Дэнжийн 1000 дээр махны үнэ нөөцийн махнаас хямд байна

Өнөөдрөөс эхлэн махны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын зарим цэгт нөөцийн мах борлуулах цэгийг байгуулсан билээ.

Тусгай цэгүүдээр нөөцийн хонины махыг нэг кг-ийг нь 6700 төгрөгөөр худалдахаар болсон бөгөөд зөвхөн гулуузаар нь зарж байв. Зарим цэгт нөөцийн мах авах гэсэн хүмүүсийн дугаарлалт бий болж, бөөгнөрөл үүссэн нь хүмүүсийн шүүмжлэлд өртсөн билээ.

Гэтэл өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 15 өдрийн 14 цагийн орчим Дэнжийн 1000-ын Хүчит шонхор хүнсний захад хонины нэг кг мах гулуузаар нь авах нөхцөлд 6200-6500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин адууны цул мах кг нь 8000 төгрөгийн үнэтэй байв. Бөөндөө 6500 төгрөгийн үнэтэй байна. Үхэр, адуу, хонины махны үнэ буурах төлөвтэй байгааг худалдаачид хэлж байв.

Гэтэл нөөцийн мах хэмээн гаргаж ирсэн хонины мах нь кг нь 6700 төгрөгөөр худалдаалж байгаа учраас махны үнийг буулгах бус харин ч өндөр үнэтэйгээр нь хадгалчих юм биш биз гэх болгоомжлол үүсээд байгаа гэнэ.