Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Авлигатай тэмцэх газарлуу гүйдэлтэй болжээ. Түүний хувьд уг газарт очиж байцаагдаад байгаа хэрэг биш. Харин гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэнэ. Өмнө нь хөгжлийн банкны хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн тухай та бүхэнд хүргэж байсан. Харин энэ удаад Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газар очиж бас л гэрчийн мэдүүлэг өгсөн мэдээлэл дуулдлаа.
Лавшруулаад тодруулах юм бол Төмөр замын хэргээр шалгагдаж байгаа Зам тээврийн сайд асан А.Гансүх, Мөн УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга нарын хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн мэдээлэл байна. “Монголын төмөр зам” компанийн хөрөнгөнөөс завшсан. Солонгосын компанитай нийлж их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх уг хэрэг нь удаан хугацаанд яригдаж байгаа билээ.
Тус хэргийн улмаас улсад 200 орчим сая ам долларын хохирол учирсан байж болзошгүй гэх яриа хүртэл гараад байгаа. Чингис бондоос санхүүжилт авч төмөр зам барих ажлыг эхлүүлсэн байдаг. Харин 1 ч км төмөр зам босоогүй. Говьд хэдэн км шороо овоолчихсон уг хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Иймд тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгээс Нийслэлийн хяналтын прокурорууд гэрчийн мэдүүлэг авсан гэж эх сурвалж хэллээ. Чухам Ч.Сайханбилэг юу гэж хэлсэн. Ямар тайлбар өгсөн нь тодорхой биш байна.
Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар уг хэрэгт ялагдагчаар Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг татсан. Харин зам тээврийн сайд асан А.Гансүх хэргээс мултарч байгаа гэх мэдээлэл гарах болсон билээ. Уг хэрэг шалгагдаж Ерөнхийдөө дууссан. Харин хэцүү шүүхэд шилжлүүлэх вэ гэдэг л үлдсэн гэж зарим албаныхан тодотгож байна.