Нийслэлд нэг хороонд 2 дэлгүүрээр нөөцийн мах худалдаална

Нийслэлд нэг хороонд 2 дэлгүүрээр нөөцийн мах худалдаална

Улаанбаатар хотын 15 цэгээр нөөцийн махыг худалдаалах ажил өчигдрөөс эхэлсэн билээ. Гэвч уг худадаа нь оновчгүй, хэт олон хүнийг нэг дор цуглуулсан, дугаарлалт үүсгэж буй зэргээс үүдэн асуудлыг өөрөөр зохицуулахаар шийджээ. 

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж нөөцийн махыг маргаашнаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явулж буй 300 гаруй хүнсний дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг худалдах шийдэлд хүрсэн байна. Энэ нь өмнө нь хэрэгжүүлж байсан туршлага бөгөөд энэ дагуу маргаашнаас эхлэн нөөцийн махыг хүнсний дэлгүүрээр дамжуулан худалдах юм. 

Улаанбаатар хотын 9 дүүрэг 170 гаруй хороотой. Дор хаяж хороо бүрт 2 хүнсний дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг худалдаалах юм байна. Нөөцийн махын худалдаалахдаа гулуузаар нь бус жижиглэн хэлбэрээр зарах нь иргэдэд илүү хүртээмжтэй гэж үзсэн гэдэг мэдээлэл байна.