Хэнтий аймагт бүртгэгдсэн коронагийн 2 тохиолдол үгүйсгэгджээ

Хэнтий аймагт бүртгэгдсэн коронагийн 2 тохиолдол үгүйсгэгджээ

Хэнтий аймагт Улаанбаатар хотоос хулайн замаар зорчиж очсон 2 иргэнээс коронавирус илэрлээ гэх мэдээллийг тус аймгийн холбогдох албан тушаалтан өгсөн. 

Гэвч уг асуудал нь албан ёсны шинжилгээний дараа мэдээлэх ёстой зүй байжээ. Учир нь түргэвчилсэн оношлуураар оношлогдсон дээрх 2 тохиолдол н нарийвчилсан шинжилгээний дараа үгүйсгэгдэж буй тухай албаныхан тайлбарлав. 

Нэг үгээр хэлбэл түргэвчилсэн оношлуураар оношлоход томуу томуу туст өвчин туссан иргэн хүртэл хариу нь эерэг буюу халдвартай гардаг. Иймээс заавал оношлуур, эсвэл PCR шинжилгээгээр баталгаажуулсны дараа мэдээлэл өгөх ёстой. Дэлхий нийтэд яг ийм байгаа гэдгийг албаныхан тайлбарлав. 

Хэнтий аймагт коронагийн 2 тохиолдол бүртгэгдсэн гэдэг нь албан ёсоор баталгаажаагүй. нарийвчилсан шинжилгээгээр үгүйсгэгдэж буй гэдгийг тайлбарлалаа. 

Одоо 17 цагаас эрүүл мэндийн яамнаас уг мэдээллийг баталгаажуулан өгөх юм байна. Ингэхдэ түргэвчилсэн оношлуураар гарсан коронагийн өвчлөл гэх мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдэх бололтой. 

Тэгэхэр Хэнтий аймагт корона бүртгэгдээгүй болж байна.