Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд зайлшгүй хөдөлгөөнд оролцох ёстой авто машиныг ажлын үнэмлэхээр нь шалган зорчуулж бйсан. Зөвхөн нэр бүхий 12 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй байгаа билээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга дээрх 12 салбарын автомашиныг заавал тусгай зөвшөөрөлтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг даалгасан захирамжаа цуцласан байна.
12салбарын ажилчи маргаашнаас эхлэн өмнө нь явж байсан журам буюу ажлын үнэмлэхээ үзүүлээд авто машинаараа хөдөгөөнд оролцох хэвээрээ гэнэ. Учир нь тусгай зөвшөөрөл олгох гэсэн боловч хуурамчаар уг зөвшөөрлийг тараах явдал гарч буй учир цуцлах шийдвэрт хүрсэн гэв.