Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ЭМЯ-ны хэлстийн дарга Л.Нарангэрэл "Коронавирус дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 54.3 сая хүн халдвар авч, 1.2 сая хүн эндсэн. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 528 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Манай орны хувьд 434 тохиолдол бүртгэгдэж шинээр гурван тохиолдол батлагдсан байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон бүртгэгдсэн хэвээр байна. Нийслэлд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Энэ шинжилгээнд 1639 хүн хандсан, бүгд сөрөг гарсан" гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 16-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Ховд аймаг дахь салбарт лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй
Сэлэнгэ аймгаар орж ирсэн хоёр ТИР машины жолоочийн шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод гараад байгаа голомтын ойрын хавьтал 80 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 434 боллоо.
ХӨСҮТ-д 100 хүн эмчлүүлж байгаагаас нь хүнд-2, хүндэвтэр-21, хөнгөн 74 хүн байна. ХӨСҮТ-д ажиглалт тандалт, эмчилгээнд нийт 165 хүн байна" гэв.