"Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд коронавирусынэ шинжилгээ хийсэн гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
- Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн хоёр жолоочийн нэг нь ОХУ-ын иргэн байсан тул нутаг буцсан байна. Харин нэг иргэн нь ХӨСҮТ-д эмчлүүлж эхэлжээ.
- Улаанбаатарт бүртгэгдсэн коронавирусын халдварын голомт буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээг хийсэн байна. Нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Улаанбаатарт гарсан халдварын голомтод бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын тоо 10 болж байна. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байгаа гэнэ. Дархан-Уул аймагт бүх хөдөлгөөнийг зогсоож, уг иргэний шинжилгээний эцсийн хариу гартал аймгийн хэмжээнд 0 зогсолт хийгээд байгаа гэнэ.
Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо. Эдгэрсэн 328, сувилалд16, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 иргэн байна.
ХӨСҮТ-д онош батлагдсан 100 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 77 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 177 хүн ажиглалт тандалт, хяналтад байгаа гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.