ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Улаанбаатар хотод анхны тохиолдлоос хойш 445 ойрын хавьтлыг илрүүлж, нийт батлагдсан тохиолдол 10 байна. Энэ тохиолдлууд хоорондоо хамааралтай, уулзсан хүмүүсээс халдвар илэрсэн. Нийт 5650 хүн хоёрдогч хавьтлаас вирус илрээгүй. Багц өвчлөлийн явцад Сэлэнгэ аймагт голомтолсон өвчлөл гарч, дөрвөн тохиолдол гарсан. Бид олон сарын турш ОХУ-д гарч буй халдвар эрс нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн. Магадгүй ачаа тээвэр хийх явцад энэ халдвар агаар болон ахуйн хавьтлаас үүдэн шинэ голомт үүсч байна гэж харж байна. Сэлэнгэ аймгийн 200 гаруй ойрын хавьтлыг илрүүлж, байна. Төмөр замаа дагасан өвчлөл Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Үндсэндээ Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмөр зам дагасан багц өвчлөл болон нийслэл хотын голомт бүртгэгдээд байна. Улаанбаатарт бас л ачаа тээвэртэй холбоотой тээврийн жолоочоос илэрсэн. Цар хүрээг тогтоож, бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулаад байна. Хүмүүс зарим үед маршрутаа мартаж санах тохиолдол байгаа учраас үргэлжлүүлэн тандаж байна. Сэлэнгэ аймагт хоёр том баг ажиллаж, ойрын болон хоёрдогч хавьтлыг тогтоохоор 26 мянган хүн амтай Сүхбаатар сумын хүн амыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Сайн дурын шинжилгээ өгч буй хүмүүст нэг удаа шинжилгээ хийнэ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг бүрэн шинжилж дууссан. Хоёрдогч хавьтлын шинжилгээ 80 хувьтай байна. Бид анхны батлагдсан тохиолдлын маршрут, байршлуудыг зарласан. Үүний дагуу иргэд идэвхтэй хандаж, дэмжлэг үзүүлсэн. Тийм учраас бид шаардлагатай тохиолдолд иргэдийн маршрутыг зарлаж байгаа. Улаанбаатар хотын голомтыг зарласнаар 6000 орчим хавьтлыг илрүүлээд байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь төмөр зам дагасан бараа бүтээгдэхүүн хүлээн авч, тээвэрлэдэг асуудалтай холбоотой байсан. Дархан-Уул аймгийн халдвар авсан иргэний хавьтлуудыг үргэлжлүүлэн судалж байна. Тухайн халдвар авсан хүн халдвар авсны дараагаар жаахан стресст орж байна. Өөрөө бол Дархан-Уул аймагтаа байсан гэж мэдээлсэн. Сэлэнгэ аймагт эхний гурван тохиолдлын голомттой дөрөв дэх тохиолдол нь хамааралтай байгаа. Түргэвчилсэн тестийг хувьд маш сайн мэдрэг оношлуураар шинжилгээ хийж байна.