Коронавирус (Covid 19)-ын халдвар манай улсад голомтлон гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 12 дугаар сарын 1-ний 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан. Үүнтэй холбогдуулан даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчид өөрийн ажилтан болон даатгуулагчдынхаа аюулгүй байдлыг хангах мөн үйл ажиллагаагаа тогтвортой, хурдан шуурхай явуулах зорилгоор цахим хэлбэрээр ажиллаж байна. Тодруулбал, даатгуулагчдад даатгалын зөвлөгөө мэдээлэл өгөх, нөхөн төлбөрийн баримт материал хүлээн авах, нөхөн төлбөр олгох ажлыг цахим хэлбэрээр явуулснаар шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж даатгуулагч иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа юм. Иймд иргэд, аж ахуй нэгж, даатгуулагч Та бүхэн даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчдын лавлах утас, вэб сайт, фэйсбүүк мессенжер буюу чатбот ашиглан тухайн байгууллагаас санал болгосон даатгалын бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авах, зөвлөмж мэдээлэл авах, нөхөн төлбөрийн баримт материал бүрдүүлэх боломжтой гэдгийг зөвлөж байна.
Дашрамд мэдээлэхэд, өнөөдрийн байдлаар манай улсын даатгалын зах зээлд ердийн болон урт хугацааны даатгалын нийт 15 компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сая гаруй даатгуулагч иргэдэд хүргэж ажилладаг. Даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд холбогдох баримтыг үндэслэн даатгуулагчид олгох үүрэгтэй.
Даатгалын компаниудын холбогдох утас, фэйсбүүк мессенжер (чатбот)
№ |
Даатгалын компаниуд |
Утас |
Чатбот (фейсбүүк) |
1 |
Амар даатгал |
1800-2111, 95117965 |
|
2 |
Ард даатгал |
7720-0089 |
|
3 |
Бодь даатгал |
7000-4800 |
|
4 |
Ганзам даатгал |
242667, 242668 |
|
5 |
Мандал даатгал |
7575-2000 |
|
6 |
Миг даатгал |
7575-6000 |
|
7 |
Монгол даатгал |
1800-1990 |
|
8 |
Монре даатгал |
77779000 |
|
9 |
Мөнх даатгал |
94006405, 331332 |
|
10 |
Номин даатгал |
1800-2888 |
|
11 |
Нейшнл лайф даатгал |
7011-3366 |
|
12 |
УБ Хотын даатгал |
7000-1234 |
|
13 |
Практикал даатгал |
7777-6677 |
|
14 |
Тэнгэр даатгал |
1800-1889 |
|
15 |
Хаан даатгал |
7575-7588 |
Та бүхэн санхүү даатгалын үйлчилгээг цахимаар хүлээн авч, хөл хорионы дэглэмийг сайтар сахиж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахыг уриалж байна.