“Алтан дорнод Монгол” ХХК нь Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт алтны уурхай эрхэлдэг. Мөн Монгол газар” ХХК нь бас л орхон голын ай сав газарт алтны уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг билээ. Гэтэл дээрх компаниуд алтны ордны ашиг шимийг хүртснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр жижиг аж ахуйн нэгжийг уурхайдаа ажиллуулж байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй ажил хийжээ. Иймээс Орхон голыг бохирдуулсан хэрэгт дээрх 2 компаний удирдлагуудыг шалгаж эхэлсэн юм. Ингээд 2010-2011 онд “Алтан дорнод Монгол” ХХК-ийг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, Монгол газар” ХХК-ийг удирдаж байсан Ц.Мянганбаяр, У.Даш нарыг шалгаж эхэлсэн байна. Өмнө нь энэ хэрэг шалгагдсан нь эрх бүхий албан тушаалтангууд уг хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. харин энэ удаад уг шийдвэр нь үндэслэлгүй байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан биш гэж үзээд дахин сэргээж хэргийг шалгах болсон гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ. Монгол газар” ХХК нь Бөөрөлжүүтийн голд нөхөн сэргээлт хийх нэрээр жижиг компаниудыг алт олборлуулж ашиг олсон нь тогтоогдсон байдаг. Гэвч тус компаний тусгай зөвшөөрлийг цуцлахгүйгээр өнөөдрийг хүрээд байгаа юм. Уг нь хуулиараа бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдсон бол энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь 20 хүртлэх жилээр хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг байна. Харин дээрх хоёр компаний хувьд асуудал нь шийдэгдэхгүй. Тусгай зөвшөөрлийг эзэмшсээр байгаа билээ.