Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжсэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр албан бичиг хүргүүлсэн.
Уг албан бичигт төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэдэг санал тусгасан байв.
Уг саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжээгүй байна.