Банкны зээлийг ирэх долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа

Банкны зээлийг ирэх долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэрбээр "Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшгийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байв. 

Монгол Улсын Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе.

Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байлаа.

Өнөөдрийн байдлаар 29 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл юм.

Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнийг танилцуулъя. Үүнд: 

  1. 2021 оны долдугаар сарын 1-н болтол 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгож буй 100 мянган төгрөгийг олгоно. 
  2. Түрээсээ бууруулсан ААН, байгууллагыг бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлнө,
  3. Импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн албан татвараас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 
  4. Ипотекийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг 2020 оны 11 дүгээр сарын нэгнээс 2021 оны 7 дугаар сарын 1-н хүртэл зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах,