Говьсүмбэр аймгийн хэмжээнд 14:00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр боллоо

Говьсүмбэр аймгийн хэмжээнд 14:00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр боллоо

Говьсүмбэр аймагт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал:

  • Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.
  • Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
  • Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна.

Мөн Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус тохиолдолын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 /тэг/ зогсолтыг хийж байгаа аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 455 тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үүнээс 30 нь дотоодын халдвар бөгөөд

  • Сэлэнгэ аймагт -10
  • Улаанбаатарт -15
  • Дархан-Уул аймагт -4 батлагдсан
  • Говьсүмбэр аймагт -1 тохиолдол батлагдаад байна. 

Говьсүмбэр аймагт батлагдсан тохиолдлын тухайд “Төмөр зам дагуу тандалт хийж байгаа. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Үүнтэй холбоотойгоор Говьсүмбэр аймгийн Онцгой комисс яг одоо шуурхай хуралдах гэж байна.

Хурлын шийдвэрийг шуурхай хүргэнэ гэдгээ тус аймгийн ЗДТГазар фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар