З.Мэндсайхан: Гурил, гурилан бүтээгдэхүүний 166 хоногийн нөөц бий

З.Мэндсайхан: Гурил, гурилан бүтээгдэхүүний 166 хоногийн нөөц бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг тодрууллаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хүнсний хангамж, нөөцийн  хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчих вий, сандрах вий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ. З.Мэндсайхан сайдын хэлснээр

-Мах 40 хоног нөөц
-Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног
-Элсэн чихэр 60
-Давс 33 хоногийн  тус тус нөөцтэй байна.

Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг  гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.