Ипотекийн зээл төлөлтөө хойшлуулах бол хүсэлтээ гаргаарай

Ипотекийн зээл төлөлтөө хойшлуулах бол хүсэлтээ гаргаарай

Монгол Улс covid-19-ийн халдвар дотооддоо алдаж, 19 хоног хөл хорио зарласан.  Тиймээс аж, ахуйн нэгж, иргэдийн амьдрал, эдийн засагт эрсдэл учраад буй. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийг дэмжих үүднээс 23 шийдвэр гаргаснаа өнгөрөгч Лхагва гаригт зарласан юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан. Шийдвэрийг бодит ажил болгоход анхаарч, шуурхай ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд даалгасан юм.

Тиймээс доорх  арилжааны банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тул иргэд дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой болохыг Монголын ипотекийн корпораци ОССК-аас зарлажээ

  1. Худалдаа хөгжлийн банк
  2. Төрийн банк
  3. Хаан банк
  4. Голомт банк
  5. Хасбанк
  6. Капитрон банк

Бусад банкууд онлайнаар хэзээ хүсэлт авч эхлэх талаар тус корпораци эргэн мэдээллэх аж.  Иргэд орон сууцны зээлийн хүүгээ найм хүртэлх сарын хугацаагаар  хойшлуулах боломжтой аж.