Хамтлаг дуучид хэзээ Хар тамхины хэрэгт холбогдож байв

Хамтлаг дуучид хэзээ Хар тамхины хэрэгт холбогдож байв

DJ Өөжгий

Хамгийн анх хамтлаг дуучдаас хар тамхины хэрэгт холбогдсон эрхэм бол DJ Өөжгий. Түүний хувьд Монгол Улсын хилээр Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлэхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдаж байсан билээ. Түүний хувьд 2001 оны 5 сарын 18-нд Замын-Үүд боомтоор 0,6 грамм хар тамхины төрлийн бодис оруулах гэж байгаад баригдсан билээ. Уг хэргийнхээ улмаас 12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байдаг.

Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн

Монголчуудын хайртай дуучин Х.Лхагвасүрэнгийн хувьд 2007 онд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэдэг. Мөн бусдад дамлан наймаалсан хэргээр шалгагдаж гэмт хэрэгт холбогдсон юм. Түүний хувьд нойр булчирхайн өвчнөө намдаах зорилгоор хэрэглэсэн гэдэг тайлбар өгсөн ч үнэмшилгүй гэж үзээд шүүхээс ял авч байлаа. Харин түүнийг ял эдэлж байхад өршөөлийн хууль гарч суллагдсан билээ. Үүнээс хойш энэ төрлийн хэрэгт дахиж нэр нь дуулдаагүй ээ.

“GUYS” хамтлагийнхан холбогдсон хэрэг

 “GUYS” хамтлагийнхан дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал нар Хар тамхины хэрэгт мөн л холбогдож байлаа. Тэдний хувьд худалдах бус хэрэглэдэг гэдэг үндэслэлээр анх байцаагдан баригдаж байжээ. Тодруулах юм бол 2009 онд мансууруулах бодис худалдаж авсан, хэрэглэсэн гэж цагдаагийнхан шалгажээ. Тэдний хэргийг шалгах явцаа өршөөлийн хуульд хамруулсан байдаг.

 

 

“ICE TOP” хамтлагийнхан  холбогдсон хэрэг

Тус хамтлагийн 2 гишүүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ. 2009 оны орчим дээрх эрхэмүүд хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан юм. Тус хамтлагийн дуучин Манлайжаргал, Чулуунбаатар нар нь хар тамхи хэрэглэсэн хэргээр буруутгагдаж шийтгүүлж байжээ.

 

 

 

“A-CAPELLA” хамтлагийнхан холбогдсон хэрэг

Тус хамтлагийн гишүүд авто машинд хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд саатуулагдан шалгагдсан байдаг. Тус хамтлагийн дуучин Д.Төмөрчөдөр, Б.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Б.Мөнх-Од гэсэн гишүүд уг хэрэгт шалгагдсан байдаг юм. Хэргийн газраас мөнгөлөг цаастай эд мөрийн баримт аван шалгаж байсан байдаг. Энэхүү хэрэг 2009 онд гарч байжээ.

 

 

 

“Digital” хамтлагийн ахлаг Бааварын холбогдсон хэрэг

“Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар нь хар тамхины хэрэгт холбогдож ял авч байсан билээ. Түүний хувьд уг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өөрийгөө шатаах гэсэн үйлдэл гаргасан байдаг. 2013 онд хар тамхи хэрэглэсэн хэмээн буруутгаж түүнд 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэж байсан удаатай.

Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Д.Манлайжаргал, Х.Бат-Ундрал

Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Д.Манлайжаргал, Х.Бат-Ундрал

“Ice top” хамтлагийн дуучин дуучин Манлайжаргалын хувьд дахин хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан билээ. Уг хэргийнхээ улмаас шүүхээс ял авч байсан юм.

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал мөн л хар тамхи хэрэглэсэн хэргээр дахин шалгагдаж байсан билээ. Түүнд шүүхээс 2016 онд 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байдаг.

The colors хамтлагийн гишүүн амь насаа алдлаа

хэдхэн хоногийн өмнө 21 настай залуу 13 давхраас унаж амь насаа алдав. Жүжигчин Баатархүүгийн том хүү гэгдэх Хүслэн гэгч нь “The colors” хамтлагийн гишүүн байжээ. Тус хамтлагийнхан хар тамхи хэрэглэж байсан байж болзошгүй гэсэн сэжиг бүхий зүйл байгаа талаар цагдаагийнхан мэдээлсэн. Уг хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа билээ.

Ийнхүү хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт хамтлаг дуучид байнга холбогдох болжээ. Хүүхэд залууст үлгэрлэх ёстой тэд энэ мэтээр буруу зуршлаараа тэднийг дагуулах юм бол чимээгүй тахал тэднээс хальж мэдэхээр байна.