Аялал жуулчлалын талаар баримтлах төрийн бодлогыг Улсын Их хурлаар хэлэлцэж байгаа билээ. Уг хэлэлцүүлгийн явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нэгэн сонирхолтой мэдээллийг өглөө. Тус яамны хувьд Гадаад харилцааны яамтай хамтран Хятадын иргэд жуулчлахаар бол Монголд виз авахгүйгээр орж ирэх боломжийг хангана гэнэ.
Нэг үгээр хэлбэл Хятадууд манайхруу визгүй зорчих үүд хаалга нээгдэнэ. Өнөөдөр Хятадаас Монголд ирж ажиллаж байгаа хар ажилчдын дийлэнх нь 30 хоногийн аялалын виз авч орж ирдэг. Тэгээд л өнөөх визээ хэтрүүлэн зуны 3 сар ажиллаж байгаа буцдаг билээ. Харин яг аялал жуулчлал хийхээр ирдэг хүн маш цөөхөн. гэтэл сайд Д.Оюунхорол үүнийг дэмжихээр сууж байна. Тэрээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой хамтран энэ санаагаа хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн гэдгээ байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдчихлээ.