ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 350 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 699 тохиолдлоос одоогоор 342 нь эдгэрээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-т 350 хүн эмчлүүлж байна.
Үүнээс:
- Биеийн байдал маш хүнд нэг
- Хүнд-3
- Хүндэвтэр-56
- Хөнгөн-291 хүн байна.
Биеийн байдал маш хүнд нэг хүн амьсгалын аппаратад орсон. Мөн эмчилгээнд буй 350 хүнээс 95 нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээнд байгаа.
Монгол Улсад бүртгэгдээд байгаа халдварын төлөв байдлаас харахад ойрын хавьтал болсон хүмүүс өвчилж байна.
Иймд коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойр байсан, хамт үзвэр үйлчилгээ үзсэн хүмүүс өөрсдийнхөө биеийн байдалд хяналт тавих хэрэгтэй” хэмээн хэллээ.
Эргэн сануулахад, "Монгол Улсад 428 ширхэг амьсгалын аппарат бий. Цаашдаа бид амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар өвчтөнүүдээс амьсгалын аппаратад орсон хүн байхгүй" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.