Ууланд самар түүсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар өчигдөр шөнө Улаанбаатарт оруулж ирсэн талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр “ЗТХЯ болон Цагдаагийн байгууллага, УОК-ын Шуурхай штаб, НЭМГ, нийслэлийн Онцгой комисс хамтран ууланд самар түүсэн иргэдийг Улаанбаатар хот руу нэгдсэн зохион байгуулалттайгаар татах ажиллагааг өчигдөр орой төмөр замаар зохион байгууллаа.
Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс нийт 433 иргэн Улаанбаатар хотод ирсэн.
Тухайн иргэдээс шөнөдөө PCR шинжилгээний сорьц авсан бөгөөд өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэн ажиллаж байгаа.
Тэдгээр иргэнд гэрийн дэглэм сахиж, шинжилгээний хариу гартал шилжих хөдөлгөөн үйлдэлгүй байхыг сануулъя" гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7,304 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна"
Үргэлжлүүлэн “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байруудад 102 алба хаагч, шалган нэвтрүүлэх товчоодод 549, явган эргүүлд 4,327 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Оношилгоо, эмчилгээний чиглэлд 1,092 албан хаагч ажиллаж буй. Нийт 7,304 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа" гэдгийг хэллээ.