Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 712 болж байна
“ 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 4,176 хүнд PCR шинжилгээ хийсэн. Шинжилгээ хийсэн хүмүүсээс 13 хүний сорьцод коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 712-т хүрлээ" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.Тэрбээр "Нийт батлагдсаг тохиолдлуудаас 345 хүн одоогоор эдгэрээд байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 360 батлагдсан тохоилдол эмчлэгдэж байна” гэдгийг хэллээ.