Орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээнд хамрагдах хүсэлтийг 119.mn-д бүртгэж эхэллээ

Орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээнд хамрагдах хүсэлтийг 119.mn-д бүртгэж эхэллээ

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн иргэд Улаанбаатар хотод гацаад буй.

Тэднийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлээс гаргана гэж Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Гэртээ харих хүсэлтэй иргэдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах ёстой бөгөөд шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодруулбал орон нутгийн иргэдийг 119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах аж. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна хэмээн албаныхан хэлсэн.

Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв