Хятадын олон улсын радио Монголын сэтгүүлчдэд амны хаалт хандивлалаа

Хятадын олон улсын радио Монголын сэтгүүлчдэд амны хаалт хандивлалаа

Хятадын Төв радио-телевизийн Монгол хэлний редакцийн хамт олон мэргэжил нэгт Монголын сэтгүүлчиддээ туслахаар “Бид хамтдаа” хандивын аян өрнүүлжээ.

Хятадын Төв радио-телевизийн сурвалжлагч И.Сандаг “Ойрын өдрүүдэд Монгол Улсад коронавирус газар авч байгаа хэцүү цаг үед ар гэр, амьдралаа орхин ард иргэдэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэхээр зорьж байгааг харж байна. Тиймээс мэргэжил нэгт нөхөддөө 31 мянган ширхэг маск хандивлаж байна” гэсэн юм.

Тус редакцийн хамт олон цар тахал дэгдсэн хэцүү цаг үед бид үүрд хамтдаа. Хүчтэй байгаарай хэмээн уриалжээ.

Бидний ажлыг дэмжиж, сэтгэлийн дэм өргөн хандивын аян өрнүүлсэн үзэг нэгт сэтгүүлчиддээ талархаж байгаагаа илэрхийлье.