ХӨСҮТ-ийн дахин нэг ажилтнаас коронавирус илэрч, халдвар авсан эмч, сувилагчийн тоо 11 боллоо
Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол өнөөдөр 738 боллоо.
Тодруулбал, өнгөрсөн 24 цаийн хугацаанд шинээр 26 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн юм.
Шинээр илэрсэн 26 хүний нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд 18,031 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд Улаанбаатарт 2, Дархан-Уулд 11, Сэлэнгэд 9, Орхонд 1, Дорноговьд 2 болон ХӨСҮТ-ийн нэг эмчээс коронавирус илэрлээ” гэсэн юм.
Эргэн сануулахад, улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг зөөвөрлөгдсөн, дотоодын, ХӨСҮТ-ийн эмч сувилагч, "Энхсаран" сувиллын гэж дөрөв ангилж үзэж буй.
Тэгвэл өнөөдрийн байдлаар,
- ХӨСҮТ-ийн халдвар авсан эмч, сувилагчийн тоо - 11
- "Энхсаран" сувилалд байхдаа халдвар авсан тохиолдол - 49
- Зөөвөрлөгдсөн тохиолдол - 378
- Дотоодын халдварын тохиолдол - 300 бүртгэгдээд байна.
ХӨСҮТ болон "Энхсаран" сувилалд гарсан тохиолдлыг тусгаарлалтад авч байгаа тул цааш халдвар тархахгүй гэж үзэж, тусад нь авч үзэж байгааг ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа өмнө нь хэлж байв.