Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил төрөлх сургууль дээрээ очжээ. Түүний хувьд 23-р сургуулийг төгссөн юм байна. Энэ жил тус сургуулийн 60 жилийн ой болно. Уг ойг угтан сургуульдаа зочилсон эрхэм сайдын хувьд тус сургуульд суралцаж байгаа хүүхэд багачуудтай зураг татуулсан нь сайхан хэрэг. Гэвч өөрийнхөө энэхүү үйлдлийг сурталчлахын тулд хэтэрхий улайрсан бололтой. Учир нь түүний энэхүү постыг 130 хүн шайр хийсэн гэж харагдаж байна.
Гэтэл энэхүү постыг нь ердөө л 2 хаягаас бүх файсбүүк групп, энэ тэндэхийн элдэв хуудсан аваачиж шайр хийсэн байгаа юм. Гадаад харилцааны сайдын нэр хүнд, олон улсад үнэлэгдэх үнэлэмж гэж байх ёстой болов уу. Бүхэл бүтэн улсын гадаад харилцааг төлөөлж байгаа хүний постыг ингэж гуйланчлан байж шайрлэн хүнд хүргэх гэж улайрах нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу? Үнэхээр хүн бүр хүсээд түмэнд түгээх юм бол нэр хүндийн асуудал. Гэтэл тийм биш. Хоёр л хаягнаас хорвоогийн бүх Фэйсбүүк хуудсанд аваачиж чихэх нь л дээ.