Монголын анхны Ботаник хүрээлэн 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд уг хүрээлэн нь Монгол улсын ховордсон мод, бут, ургамал, төрөл зүйлийг дахин сэргээх зорилготой. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн хичээлийн практик дадлага хийхэд өндөр ач тустай төсөл юм.
Тус төслийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, түүний 100 гаруй харилцагч компаниуд хамтран Мишээл Экспо төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай дээр нэг ч мод, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж байна. Уг ажлын Архетектор, Ландшафт төлөвлөлтийг Япон улсын Chiba Их Сургуулийн доктор Ogata Motomu хийж гүйцэтгэж байна.
Мишээл “Ботаник хүрээлэн” нь “Мишээл Сити” төслийн хүрээнд хийгдэж буй төсөл бөгөөд та Мишээл Сити төслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 7505-7788 дугаар руу холбогдоно уу.